
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-02-21 16:57:32
2021 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 25.0-37.4 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20.0-24.9 градус, Архангайн аймгийн зүүн хагас болон өмнөд говиор 0.0-9.9 градус, бусад нутгаар 10.0-19.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-12.7 градусаар дулаан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим хэсгээр дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-5 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хөндийгөөр 6-18 градус хүйтэн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 1-13 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндий, Монголын Дорнод тал, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 36-40 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 17-25 градус, бусад нутагт 26-35 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 1-14 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд, баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр 10-28 градус, бусад нутагт 0-9 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 25-34 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 35-42 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 20-24 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 40 орчим хувьд 0-3 мм, Баян-Өлгийн Булган, Ховдын Алтай, Завханы Цагаанчулуут, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Булганы Бугат, Орхоны Баян-Өндөр 3,1-7,0 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь Дорноговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага буюу дунджийн орчим орсон.
2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун,Түргэн, Ховдын Алтай, Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Баянтэс, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Булганы Тэшиг, Бугат, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Ерөө, Зүүнбүрэн, Төвийн Баян-Өнжүүл, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Дарьганга, Наран, Халзан, Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаанд 10,1-20 см, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дорнод, Дорноговийн зарим нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-25 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Зэрэгт 32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджаас 5,1-12,7 градусаар дулаан байлаа.
- 2 дугаар сарын 10-ний байдлаар Увсын Наранбулаг, Тэс, Зүүнхангай, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Завханы Нөмрөг, Архангайн Түвшрүүлэх, Орхоны Баян-Өндөр, Сүхбаатарын Асгат, Дорнодын Халхголд (7 аймгийн 12 сум) цагаан зудтай, Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Зүүнговь, Баруунтуруун, Өндөрхангай, Говь-Алтайн Тайшир, Дэлгэр, Жаргалан, Завханы Цэцэн-Уул, Тэс, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Баянтэс, Шилүүстэй, Архангайн Хангай, Хотонт, Чулуут, Өвөрхангайн Бүрд, Баянхонгорын Жаргалант, Галуут, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Сэргэлэн, Эрдэнэсант, Баянчандмань, Дорноговийн Айраг, Эрдэнэ, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшир, Баян-Овоо, Батноров, Дархан, Сүхбаатарын Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Дорнодын Матадад (14 аймгийн 45 сум) зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөлтэй байна.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2021 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) төлөгний амьдын жин дунджаар 24 кг, борлон 18 кг, бяруу 87 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) төлөг 22 кг, борлон 14 кг, бяруу 97 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Алтанширээ) сум борлон 22 кг жинтэй байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/06



6 м/с


Шинэ мэдээ

